Дюссельдорфын “Их дуулга”-аас Б.Хорлоодой, Д.Сумьяа нар хүрэл медаль хүртэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы Дюссельдорф хотноо 2020 оны хоёдугаар сарын 21-23-нд болж буй “Их дуулга” тэмцээний эхний өдөр барилдсан Монголын жүдочдоос Б.Хорлоодой /52 кг/, Д.Сумьяа /57 кг/ нар хүрэл медаль хүртэв.
Тус тэмцээнд 120 орны 718 жүдоч оролцохоос эрэгтэй 427, эмэгтэй 291 бөх хүч, ур чадвараа сорьж байгаа юм. Эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн аварга болон медальтнуудыг тодруулсан бөгөөд энэ өдөр барилдсан Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчдаас 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Э.Ариунболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэй жүдочдоос 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 60 кг-д ОУХМ Л.Сосорбарам нар өрсөлдөгчдөө тус тус ялагдаж тэмцээнээ дуусгав.
“Дюссельдорф-2020” Их дуулга тэмцээний 2 болон 3 дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Моллай Сайед /Иран жүдоч, Mollae Saed/, ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, О.Цэцэнцэнгэл нар хүчээ сорино. Эмэгтэй жүдочдоос 73 кг-д ОУХМ Б.Ганхайч, Ц.Наранжаргал, -81 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нар барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д:
1. ABE Uta (JPN)
2. BUCHARD Amandine (FRA)
3. DELGADO Angelica (USA)
3. BISHRELT Khorloodoi (MGL)
5. COHEN Gili (ISR)
5. LKHAGVASUREN Sosorbaram (MGL)
7. PEREZ BOX Ana (ESP)
7. THUMM Verena (GER)
Эмэгтэйчүүдийн 57 кг-д:
1. KLIMKAIT Jessica (CAN)
2. CYSIQUE Sarah Leonie (FRA)
3. KONKINA Anastasiia (RUS)
3. DORJSUREN Sumiya (MGL)
5. STOLL Theresa (GER)
5. NELSON LEVY Timna (ISR)
7. KHELIFI Ghofran (TUN)
7. MEZHETSKAIA Daria (RUS)
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.