“Цацруулагтай аюулгүй гарц” санаачилгыг Баянгол дүүрэгт нэвтрүүллээ
Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас “Сар шинэ 2020” нэгдсэн аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарцан дээр “Цацруулагтай аюулгүй гарц” тугийг “Нэт капитал” ХХК-тай хамтран байршуулж байгаа аж.
“Сар шинэ 2020” нэгдсэн аяны талаар Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Энэхүү “Аюулгүй гарц” туг нь фосфорттой цацруулагчтай бөгөөд шөнө оройн цагт гарцаар гарч буй иргэд болон бага насны хүүхэд ашигласанаар тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж машинд мөргүүлж осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үзэгдэх хүрээг сайжруулах зорилготой. Аюулгүй гарц цацруулагчтай туг нь авто замын хоёр талд явган хүний гарцны хажууд тугны суурь зааврын хамт байрлах бөгөөд гарцаар гарч буй явган зорчигч зориулалтын сууринаас авч зам хөндлөн гарахдаа гартай барьж гараад замын цаана байрлах сууринд байрлуулах зориулалттай юм.
Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн хэрэг ослын улмаас 3790 иргэн хөнгөн хүнд хэлбэрээр гэмтсэнг хөдөлгөөнд оролцсон байдлаар авч үзвэл нийслэл хотод 48,9 хувь нь явган зорчигч хэлбэрээр гарцтай, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байхдаа автомашины гэрлийн гялбаанд орох, шөнө оройн цагт хар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцон жолоочид үзэгдэх хүрээ багасч осолд өртсөн байх тул үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй гарц арга хэмжээг хэрэгжүүлэн тус дүүргийн гудамж замд гэрлийн гялбаанд орж болзошгүй эрсдэлтэй болон үзэгдэх орчин муутай гэрэлтүүлэггүй явган хүний гарцтай газар байршуулан ажиллаж байна. Уг Аюулгүй гарц фосфортой цацруулагчтай тугийг Герман, Англи, Япон, Солонгос улсууд ихэвчлэн сургуулийн бүс орчимд шөнө оройн цагийн үед хүүхдийг зам тээврийн осол хэргээс өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг нь бодит үр дүнтэй ажил болсон байдаг. Тиймээс Монгол анх удаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна. 2020 он гарсаар тус дүүргийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан тохиолдолд нэгч гараагүй, хүн гэмтсэн осол хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна” хэмээн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.