Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах сургалт болов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн "Амгалан" амаржих газар, НМХГ-тай хамтран шинэ коронавирусний (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу үйл ажиллагаа авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93-р тушаалын хэрэгжилтийн хүрээнд явууллаа.
Сургалтаар шинэ коронавирусний сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчнийг тусгаарлах өрөөний бэлэн байдал, зохион байгуулалт, хамгаалах хувцсыг зөв өмсөх, тайлах, халдварын үеийн ариутгал, халдваргүйтгэл хийх, мэдээллийг үнэн зөв, шуурхай дамжуулах ур чадварыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад олголоо.
Үзүүлэх бэлтгэл сургуульд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НМХГ-ын төлөөлөл болон амаржих газрын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд оролцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.