Ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж, явж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна.
Олон улсын агаарын тээврийн холбооноос (IATA) Covid-19 вирусний эсрэг вакцинд хамрагдсан хүмүүст цахим паспорт, код олгодог болох талаар судалж эхэлжээ. Одоогийн байдлаар дэлхийн ямар ч улс орон хил дээрээ коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн баримт шаардахгүй байгаа. Гэхдээ ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж, явж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна.
Олон улсын агаарын тээврийн холбоо энэхүү арга хэмжээ нь цар тахлын улмаас их хохирол хүлээсэн аялал, жуулчлалын салбарыг сэргээхэд чухал үүрэгтэй гэж мэдэгджээ. Зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүсийг чөлөөтэй хил нэвтрүүлдэг болсноор коронавирусний шинжилгээ хийх, янз бүрийн бичиг баримт шаардах хэрэгцээгүй болно. Тэднийг халдвараас сэргийлж, хөл хорионд ч оруулах хэрэггүй тул зардал мөнгө ч хэмнэнэ.
Дээрх төсөл ёсоор вакцин хийлгэсэн хүний гадаад паспорт дээр цахим тэмдэглэгээ хийх юм. Ийм тэмдэглэгээтэй хүн ямар ч оронд чөлөөтэй зорчиж болох гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.