Саудын Арабад нийт 357 мянга гаруй хүн халдвар авч 5800 гаруй хүн нас баржээ.
Саудын Арабын эрх баригчид одооноос эхлэн цар тахлын нөхцөл байдлын талаар өдөр бүр биш долоо хоног бүр мэдээлж байхаар болсныг тус улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны төлөөлөгч Мухаммед аль-Абд аль-Аали ням гарагт мэдэгджээ. Түүний хэлснээр, Саудын Арабын Эрүүл мэндийн яам "коронавирустэй тэмцэх ажлын байдлын талаарх мэдээллийг өдөр тутмын тайланд бус харин халдварын шинэ тохиолдлын тоог харуулсан долоо хоног тутмын зураглал дээр үндэслэн өгөх шинэ механизм ашиглах аж".
"Сүүлийн долоо хоногт Саудын Арабад коронавирусний халдварын нөхцөл байдал тогтворжсонтой холбогдуулан ийм шийдвэр" гаргасан байна. Эрүүл мэндийн яамных нь мэдээллээр, одоогийн байдлаар Саудын Арабад нийт 357 мянга гаруй хүн халдвар авсан бол цар тахал дэгдсэнээс хойш 5800 гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.