Террорист халдлагын улмаас амиа алдсан Ираны цөмийн физикч баллистик пуужин бүтээх ажилд оролцдог байжээ.
Террорист халдлагын улмаас амиа алдсан Ираны цөмийн физикч Мохсен Фахризаде баллистик пуужин бүтээх ажилд оролцдог байжээ.
Тэрбээр Ираны Батлан хамгаалах яамны судалгаа, шинэчлэлийн газрыг удирдахаас гадна баллистик пуужин бүтээх ажилд идэвхтэй оролцдог байсан аж. Тэрбээр 2010 оноос хойших Ираны цөмийн физикчдэд үйлдсэн халдлагын тав дахь хохирогч болж байгааг материалд дурджээ. Эдгээр халдлагад Израилийн оролцоо ажиглагдсан гэж Туркийн “Anadolu” агентлаг мэдээлсэн байна.
Техранаас холгүй дүүрэгт Ираны цөмийн физикч Мохсен Фахризадегийн амийг хөнөөхийг завдсан тухай “Fars” агентлаг баасан гарагт мэдээлсэн юм. Удалгүй түүнийг шархдаж, эмнэлэгт нас барсан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Энэ хэрэгт Израил, АНУ холбоотой хэмээн Ираны армийн ерөнхий командлагч Сейед Абдоль-Рахим Мусави үзжээ. Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдэхдээ, энэ хэргийг зүгээр өнгөрөөхгүй гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.