Эргүүлүүд иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж ажиллана
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хэрхэн ажиллах талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнтэй холбогдуулан зарим ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлнэ. Мөн Оюутолгой компаниас 300 гаруй, Тавантолгой компаниас 150 гаруй ажилтан албан хаагчдыг ээлж солилцох байдлаар өөрсдийн тээврийн хэрэгслээр нэвтрэх зөвшөөрлийг авсан байгаа. Нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлсэн. Нутгийн захиргааны албан хаагчид хуваарийн дагуу эргүүлээр ажиллахдаа зөвлөмж мэдээ мэдээллийг хүргэж, иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж ажиллана” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.