Шуурхай штаб "Чингис хаан" ОУНБ-д хуралдаж байна

Шуурхай штаб "Чингис хаан" ОУНБ-д хуралдаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабын бүрэлдэхүүн яг одоо "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд хуралдаж байна.

Дэлхийн олон улс орнуудад шинэ төрлийн Коронавирус хурдастай тархаж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор явуулах шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж буй аж. 

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамнаас Улсын онцгой комисст “Чингис хаан” нисэх буудлын хяналт, шалгалтыг чангатгах хүсэлт хүргүүлээд байгаа юм.

Одоогийн байдлаар БНСУ-аас ирэх нислэг хэвийн үйлдэгдэж байгаа бөгөөд зорчигчдыг БНСУ-ын Инчёон олон улсын нисэх буудлаас хөөрөхийн өмнө болон "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардахад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.