Гахайн мялзан болон шувууны томуу өвчин ихсэж байна
Солонгос улсад сүүлийн үед Коронавирусийн халдвараас гадна гахай болон шувууны өвчин ихэссэн талаар мэдээллүүд гарч эхэллээ.
Өнгөрсөн сарын 21-ны өдөр энэ оны анхны шувууны томуу илэрсэн бол үүнээс хойш 27-ыг хүртэл нийт 20 удаагийн тохиолдол илэрсэн байна. Африк гахайн мялзан өвчин нь өнгөрсөн жилээс эхлэн огт алга болохгүй байсаар 11 сарын 25 хүртэл нийт 812 тохиолдол бүртгэгдэж, өнөөгийн байдлаар аюултай төвшинд байна хэмээн Байгаль орчны яамнаас мэдээлжээ. Хамгийн сүүлийн үеийн байдлаар 11 сарын 27-д Чүнчоннам (충청남도) мужийн Сочонгүн(서천군) хотоос 49 км зайтай орших нэгэн аж ахуйн нугасны фермээс шувууны томуу өвчин илэрсэн байна.
Уг ферм нь нийт 19000 ширхэг нугас тэжээдэг бөгөөд нугасыг ачих явцад хийсэн амьтны эрүүл ахуйн лабораторийн шинжилгээнээс шувууны томуу өвчин байгаа нь илэрчээ. Энэхүү өвчний өндөр эрсдэлтэй эсэх нь 1-3 хоногийн дараа шинжилгээний хариугаар гарах юм байна. Үүнээс үүдэн засгийн газраас 7 хоногийн турш нугас шувууны фермерүүдийн үйл ажиллагааг түр зогсоох журам гаргасан бөгөөд цаашид тахианы болон гахайн махны үнэ өсч магадгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.