БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 438-аар нэмэгдэж нийт 34201-т хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 11 дүгээр сарын 30-ны 00.00 цагийн байдлаар 438-аар нэмэгдэж нийт 34,201-т хүрэв. Шинээр илэрсэн 438 тохиолдлын 24 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 28652 (+111) иргэн эдгэрсэн бол 526 (+3) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 3,061,172 (+14,201) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,997,807 (+47,489) иргэний хариу сөрөг гарч 63,365 (+536) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 6,050 (+291) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.