Ким Жөн Ун намын Төв хорооны Улс төрийн товчоог хуралдуулжээ
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн Намын /СХН/ Төв Хорооны Улс төрийн товчооны 21 дүгээр хуралдааныг явуулж, тус намын наймдугаар их хурлын бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцжээ.
“СХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо намын VIII их хурлын бэлтгэл ажлын явцын талаарх намын их хуралд бэлтгэх хорооны тайланг сонслоо. Тодруулбал, тус хорооноос намын бүх шатны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ажлын үр дүн, намын их хурлын төлөөлөгчдийг томилох намын хурлуудын талаар, баримт бичиг боловсруулах, мөн их хурлын өмнө болон дараа зохион байгуулах улс төр, соёлын баяр ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар танилцууллаа” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
Хурлын үеэр мөн намын үзэл суртлын ажлыг сайжруулах, бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцэв гэж тус агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.