Соүль хотод хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байна

Соүль хотод хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байна

БНСУ-ын нийслэл Соүль хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалын арга хэмжээнүүдийг чангатгаж байна. Мөн тухайн өдөрт улсын хэмжээнд халдварын 629 тохиолдол шинээр илэрчээ. БНСУ-д гуравдугаар сарын эхэн үеэс хойш өдөрт халдварын 600-гаас олон тохиолдол анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм.  

Сoүлийн засаг захиргаа үүнтэй холбогдуулан бямба гаргаас эхлэн хоёр долоо хоногийн турш хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байгаагаа мэдэгдлээ. Үүний хүрээнд музей, номын сан зэрэг 1200 гаруй үйлчилгээний газрыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээг оройны 21 цагаас хойш 30 хувиар бууруулна. Мөн томоохон супермаркет, театр зэрэг байгууламжийн хувьд 21 цаг гэхэд хаах ёстой.

“Нийслэлд 'хямрал' нүүрлэж байгаа тул хотын засаг захиргаа ийнхүү шийдвэрлэлээ” гэж Соүлийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сё Жён Хюп мэдэгджээ. Сoүльд баасан гаргийн байдлаар 9911 хүн халдвар авсан байна. 

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/245710

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ “AstraZeneca” компанитай вакцины гэрээ байгуулжээ 2020-12-03

БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлаг анхны цахим тоглолтоо хийхээр болжээ. 2020-12-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 629-өөр нэмэгдэж нийт 36,332-т хүрэв. 2020-12-04

БНСУ-ын нийслэл Соүль хотод зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор боллоо 2020-12-04

Солонгос улсад их сургуульд элсэх шалгалт зохион байгуулагдаж байна 2020-12-05

Соүль хотод хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байна 2020-12-06

БНСУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин дахин буурчээ 2020-12-06

БНАСАУ-ын Ардын дээд хурал нэгдүгээр сарын сүүлээр хуралдана 2020-12-06

Сoүль хот болон өөр хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ чангатгалаа 2020-12-06

БНСУ-д одоогийн байдлаар 3.2 сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан бол тусгаарлалтад 8311 иргэн байна. 2020-12-07

Стивен Бигун БНСУ-д энэ долоо хоногт айлчилна 2020-12-07