БНСУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин дахин буурчээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин дахин буурчээ

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Иний нэр хүндийн түвшин дахин буурч, хамгийн доод үзүүлэлт буюу 39 хувь болжээ. ГоллАп судалгааны байгууллагын мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд 1000 хүний дунд явуулсан судалгаагаар ийм дүн гарчээ.

Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад нэг нэгж хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мун Жэ Ин 2017 оны 5-р сард төрийн эрх мэдэл хүлээн авснаас хойш түүний нэр хүндийн түвшин гурав дахь удаагаа хамгийн доод түвшинд хүртлээ буурч байгаа нь энэ юм байна. Түүний олон нийтийн дундах нэр хүндийн түвшин өнгөрсөн оны 10-р сард, энэ оны 8-р сард хоёр удаа доод үзүүлэлт рүү хүртэл унаж байсан байна.

Энэ удаад Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн нэр хүнд олон нийтийн дунд унахад нөлөөлсөн гол хүчин зүйлс нь Сөүлийн бүсэд үл хөдлөх хөрөнгийн ханш огцом өссөн, хуульзүйн яам болон прокурорын газрын хоорондын зөрчил 9 хувиар нэмэгдсэнтэй холбоотой юм байна. Тэрээр прокурорын газарт шинэчлэлт хийлгэх үүднээс Чо Ми-Ай-г хууль зүйн сайдаар томилжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Хуульзүйн сайд Чо ерөнхий прокурор Юун Сок-Ёл-ыг ажлаас нь чөлөөлж, түүнийг хяналт шалгалтын дүрэм журмыг зөрчсөн үндэслэлээр шалгуулахаар болсон байна. Ерөнхий прокурор Юун нь өмнөх хууль зүйн сайдыг огцруулсан Мун Жэ Инийний засаг захиргааг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байжээ. Ерөнхий прокурор Юун Сок-Ёл шинээр томилогдсон хуульзүйн сайдын өөрийг нь шалгуулах шийдвэрийн эсрэг шүүх дээр ялж, сая мягмар гарагт ажилдаа эргэж оржээ.

Орон нутгийн зарим хэвлэлүүд нь ерөнхийлөгч Мун Жэ Иний засаг захиргааг шүүмжилж, хууль дүрмийг үл ойшоох хандлага гаргаж байгаа талаар мэдээлэх болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлаг анхны цахим тоглолтоо хийхээр болжээ. 2020-12-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 629-өөр нэмэгдэж нийт 36,332-т хүрэв. 2020-12-04

БНСУ-ын нийслэл Соүль хотод зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор боллоо 2020-12-04

Солонгос улсад их сургуульд элсэх шалгалт зохион байгуулагдаж байна 2020-12-05

Соүль хотод хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байна 2020-12-06

БНСУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин дахин буурчээ 2020-12-06

БНАСАУ-ын Ардын дээд хурал нэгдүгээр сарын сүүлээр хуралдана 2020-12-06

Сoүль хот болон өөр хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ чангатгалаа 2020-12-06

БНСУ-д одоогийн байдлаар 3.2 сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан бол тусгаарлалтад 8311 иргэн байна. 2020-12-07

Стивен Бигун БНСУ-д энэ долоо хоногт айлчилна 2020-12-07

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 594-өөр нэмэгдэж нийт 38,755-т хүрэв. 2020-12-08