Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Төрийн ордонд ажиллаж буй алба хаагчдаас өдөр бүр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа аж.

Тэгвэл өнөөдөр (2020.12.08) ордны сантехникийн ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарсан гэх мэдээлэл байна. 

Иймд Төрийн ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоож, албан хаагчдыг өрөө өрөөнд нь тусгаарлан, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ рүү авч яваад байна. Уг иргэний PCR шинжилгээний хариу гартал ордонд хөл хорио тогтоох аж. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.