Ж.Байден 100 хоногт 100 сая хүнийг дархлаажуулахаа амлалаа

Ж.Байден 100 хоногт 100 сая хүнийг дархлаажуулахаа амлалаа

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден коронавирусний халдвартай тэмцэх төлөвлөгөөнийхөө талаар мягмар гарагт танилцууллаа.

Ж.Байден бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойших эхний 100 хоногт хамгийн багадаа 100 сая хүнийг дархлаажуулж, тангараг өргөсөн өдрөө амны хаалт заавал зүүхийг журамлаж, сурагчдыг танхимаар хичээллүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахаа амлажээ.

“Би эхний 100 өдөртөө “COVID-19”-ийг зогсоож чадахгүй боловч халдварын явцыг өөрчилж, америкчуудын амьдралыг илүү сайхан болгож чадна” гэж Ж.Байден Уилмингтон муж улсын Делавер хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 

Мөн АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьчилан сэргийлэх төвд вакцины зөвлөхүүдийн санал болгосны дагуу манай засаг захиргаа эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийг вакцинжуулахыг эн тэргүүнд тавина гэж мэдэгджээ. Түүнчлэн сурган хүмүүжүүлэгчдийг аль болох ойрын хугацаанд дархлаажуулах ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Ж.Байден “CNN” сувагт ярилцлага өгөх үеэрээ, тангараг өргөсөн өдрөө америкчуудаас 100 хоног амны хаалт зүүхийг хүснэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тэрбээр мягмар гарагт цар тахалтай тэмцэх чиглэлд ажиллах багаа танилцуулж, Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн, доктор Энтони Фаучиг эрүүл мэндийн ахлах зөвлөхөөрөө нэрлэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дональд Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулиани коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ 2020-12-08

Индонез БНХАУ-ын Синовак компаниас коронавирусний вакцины эхний хэсгийг хүлээн авч байна 2020-12-08

Энэтхэгт дэгдсэн үл мэдэгдэх өвчин коронавирустэй холбоогүй болох нь тогтоогджээ 2020-12-08

Швейцар “Pfizer” компанитай вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ 2020-12-08

Их Британид хамгийн түрүүнд 90 настай хүн вакцин хийлгэжээ 2020-12-08

Ж.Байден 100 хоногт 100 сая хүнийг дархлаажуулахаа амлалаа 2020-12-09

Ираны эрдэмтнийг хөнөөсөн хэрэгт холбоотой хүмүүсийг баривчилжээ 2020-12-09

"Эверест" уулын өндрийг 8848.86 метр өндөр гэж баталлаа 2020-12-09

Өвөр Монгол Буриадад тусламж үзүүллээ 2020-12-09

Вашингтон муж улсад “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг гурван долоо хоногоор сунгалаа 2020-12-09

“Apple” компани утасгүй шинэ чихэвч ”AirPods Max”-аа танилцуулжээ. 2020-12-09