Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана
Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлын мэдээллийг сонсож шийдвэр гаргахаар Улсын Онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана.
Монгол улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг өчигдөр буюу цагаан сарын баярын битүүний өдрөөс хааж хяналтад аваад байна. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчихгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахимаар золгож иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг Улсын онцгой комиссоос уриалж байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.