Д.Трамп Энэтхэг улсад анх удаа айлчилна
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Энэтхэг улсад айлчилна. Төрийн тэргүүнийг түүний гэргий Меланья Трампаас гадна албан ёсны 12 төлөөлөгч дагалдах аж.
Албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О'Брайен, Худалдаа болон |Эрчим хүчний сайд Уилбур Росс, Дэн Бруйетт нар, АНУ-аас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Кеннет Жастер, Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Стефани Гришэм, Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд түүний охин Иванка Трамп, Төрийн тэргүүний ахлах зөвлөх Жаред Кушнер нар багтаж байгаа аж.
Энэтхэг улсад хийх гэж буй айлчлал нь Д.Трампын хувьд анхны хувийн айлчлал болж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн 6 жилд хийсэн анхны айлчлал болж байна. Айлчлалын үеэр АНУ-ын Төрийн тэргүүн Ахмадабад хотыг зорьж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой “Мотера” цэнгэлдэх хүрээлэнд олны өмнө үг хэлэх аж. Цэнгэлдэх хүрээлэн хүрэх замд 7 сая орчим хүн Д.Трампыг угтана хэмээн Н.Моди өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн Энэтхэг зочдоо мартагдашгүй байдлаар хүлээн авна хэмээн Н.Моди “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.