Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвараар 21 хүн нас баржээ
Дэлхий нийтийг зочирдуулаад байгаа коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Гэсэн ч Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл яг одоо Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
Тэд мэдэээллийнхээ эхэнд сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг төр, засгийнхаа шийдвэрийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Ариунтуяа "Нийт тохиолдлын тоо 223, нас баралт 21-ээр нэмэгдсэн байна. Дэлхийн 28 оронд тархаад байна. Өдөр ирэх бүр дэгдэлтийг хязгаарлах боломж хумигдаж байна. Саяхан л гэхэд БНСУ-д онц байдал зарлалаа" хэмээн онцоллоо.
Тэдний ярьж байгаагаар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдтэй холбогдож, заавар зөвлөгөөг өгч байгааг тодотголоо. Эрүүл мэндийн яам болон холбогдох газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаагаа дахин хэллээ. Коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд бэлэн байдалд байгаа гэдгийг ярьсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.