АНУ-д талархлын баяраас хойш коронавирусний халдварт болон нас барсан тохиолдол эрс нэмэгджээ

АНУ-д талархлын баяраас хойш коронавирусний халдварт болон нас барсан тохиолдол эрс нэмэгджээ

Ковид-19 цар тахал тархсанаас хойш АНУ-д коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор хамгийн олон буюу 3124хүн нас баржээ. Үүнээс өмнө өнгөрсөн 4-р сарын 15-нд АНУ-д коронавирусний халдвараар 2603 хүн нас барсныг цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцож байжээ. Нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол сүүлийн тав хоногт дунджаар 209 мянга давсан нь мөн л цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Үүний зэрэгцээ Америк даяар цар тахлын халдвараар эмнэлэгт эмчлүүлж байгаа хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, лхагва гарагийн байдлаар 106 мянгад хүрсний 20 мянга гаруй нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна.

Энэ хоёр тоо мөн л өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт: АНУ бүх муж улсын эрүүл мэндийн байгууллагууд ажиллах эмч сувилагч, эмнэлгийн орны хүрэлцээ хомстсон тухай мэдэгджээ. Америкт сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварт болон нас барсан тохиолдлын тоо өсөж байгаа нь 11-р сарын сүүлээр Талархлын баяр тэмдэглэх гэж иргэд муж хооронд их зорчсонтой холбоотой гэж эмч мэргэжилтнүүд нь үзэж байна. Мөн удахгүй болох Зул сарын баяраас хойш халдвар улам нэмэгдэж магадгүйг анхааруулжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын цар тахалтай тэмцэх ажлын албаны гол гишүүн Энтони Фаучи иргэдээ нэг дор олноор цугларах, муж хооронд аялж зугаалахаас зайлсхийхийг уриалж байна.

Тэрээр хэрвээ одоо халдвараас урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авахгүй бол ирэх оны 1-р сарын дунд үеэр АНУ маш хүнд цаг үетэй тулгарч болзошгүйг анхааруулжээ. АНУ нь одоогоор ковид-19 цар тахлаас нийтээр урьдчилан сэргийлэх, хөл хорионы дэглэм тогтоогоогүй, амны хаалт заавал зүүх журам мөрдөөгүй байгаа. Трампын засаг захиргаа ч хөл хорио тогтоохын эсрэг байр суурьтай байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Турк улс “COVID-19”-ийн эсрэг Оросын вакциныг худалдаж авахаас татгалзсан 2020-12-10

АНУ-ын Батлан хамгаалахын сайдад Ллойд Остины нэрийг дэвшүүлэв 2020-12-10

Энэтхэг “AstraZeneca” компанийн вакцинд зөвшөөрөл олгосонгүй 2020-12-10

 Беларусийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас 12 дугаар сарын 20-ноос эхлэн хилээ түр хаахаар боллоо 2020-12-10

ОХУ-д 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг вакцинд хамрууллаа 2020-12-11

АНУ-д талархлын баяраас хойш коронавирусний халдварт болон нас барсан тохиолдол эрс нэмэгджээ 2020-12-12

Судалгаа: Баян орнууд нийт хүн амаасаа хэд дахин илүү вакцин нөөцлөхөөр урьдчилсан захиалга өгчээ 2020-12-12

АНУ-д коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо 16 сая давжээ 2020-12-13

АНУ-д 220,298 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүмүүсийн тоо 16,549,366-д хүрлээ. 2020-12-14

Эсватини улсын Ерөнхий сайд COVID-оор нас баржээ 2020-12-14

Швед улс бэлэн мөнгөнөөс татгалзахаар төлөвлөж байна 2020-12-14