“Kia” компанийн ажилтнууд ажил хаялтаа үргэлжлүүлнэ
БНСУ-ын “Kia Motors” автомашин үйлдвэрлэгч компанийн ажилтнууд “COVID-19” цар тахлын үед цалин нэмэх, урамшуулал олгохыг шаардсан хэсэгчилсэн ажил хаялтаа энэ долоо хоногт үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
“Дотоодын гурван үйлдвэрийн ажилтнууд даваагаас пүрэв гарагт өдөрт дөрвөн цаг, баасан гарагт зургаан цаг ажил хаяна” гэж “Kia” компанийн үйлдвэрчний эвлэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
“Kia”-гийн ажилтнууд сүүлийн гурван долоо хоногт ажлын есөн өдөр ажил хаясан нь 32 мянган автомашины алдагдал учруулжээ. Тэд сарын цалинг 120 мянган воноор нэмэх, урамшуулал олгох, тэтгэвэрт гарах насыг 60-аас 65 болгох зэрэг шаардлагыг тавьж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.