Солонгосын онц ноцтой гэмт хэрэгтэн Чу Дү Сүн шоронгоос гарч байна
Солонгосын онц ноцтой гэмт хэрэгтэн Чу Дү Сүн (조두순 68 нас) 12 жилийн ялаа эдэлж дуусган шоронгоос гарч байна. Тэрээр 2008 онд Гёнги аймаг Ансан хотын нэгэн дүүргийн сүмийн 00 дотор 8 настай охиныг зэрлэгээр хүчиндэж дотор эрхтнүүдийг нь хүнд гэмтээж өөрийн хэргээ цэвэрлэх үүднээс охины биед жорлонгийн бөглөө гаргагч ашиглан соруулан гаргах гэж оролдсоноос болж гэдэс нь цуварч гарсныг нь буцааж ишээр нь чихээд зугтсан үхвэл таарсан хэрэгтэн юм. Азаар охин амьд гарсан ч ялгаруулах эрхтнүүдийнхээ 80% алдаж насан туршийн гуурстай амьдарч байгаа юм. Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтуу байсан юу ч санахгүй байна хэмээж бас өндөр настай хэмээн үзэж 12-хон жилийн ял авсан юм. Ял нь дэндүү хөнгөдсөн гэж үзсэн Солонгосын ард иргэд уур бухимдлаа барьж ядан байсан юм. Үүнээс үүдэн ижил төрлийн насан хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэнг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч эсвэл ямар нэг эм тариа хэрэглэдэг байсан ч гэсэн ялыг хүндрүүлэх тусгай хууль 2013 онд баталжээ. Түүнийг эрх чөлөөтэй болохыг Солонгос улсын иргэд маш их эсэргүүцэж 2017 онд төрийн ордний хэлэлцүүлэг сайтад 620 мянга гаруй хүний гарын үсэг цугларч байсан юм. Хэдий ч тэрээр ялаа эдлэн өнөөдөр гарах юм байна. 2019 оны 4 сарын 16-наас эхлэн насан хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнүүдэд ялаа эдэлж гарснаас хойш байнгийн тусгай хянаж тагнах "Чу Дү Сүн хууль" хэрэгжиж эхэлсэн юм. Тэрээр суллагдснаас хойш 7 жил хөлөндөө цахилгаан бугуйвчтай бас түүний нэр зураг гэрийн хаяг бүгд 5 жилийн турш гэмт хэрэгтний царайг дэлгэдэг (www.sexoffender.go.kr) сайтад байрших юм байна. Тухайн сайтаас өөрийн оршин сууж буй хаягтай ойрхон амьдардаг бэлгийн хүчирхийлэлийн гэмт хэрэгтэнгүүдийн зураг нэр хаяг зэрэг хувийн мэдээллийг нь хэргийн тухай мэдэж болох юм. Тэрээр шоронгоос гараад хуучин амьдарч байсан газраа амьдрана гэсэн учраас хохирогч охин гэр бүлийнхээ хамт нүүхээр болсон юм. Түүний энэ хэргээр 2013 онд Хүсэл Найдвар (소원 Hope) хэмээх кино гарсан билээ. Түүнийг суллагдахаар нь ална хэмээн сүрдүүлсэн бичлэгээ Солонгосын хэд хэдэн youtuber байршуулсан юм. Суллагдахаас өмнө гэрийн ойрх 1км зайд хаа сайгүй хяналтын камер суулгаж хянагчийн байр хүртэл байгуулж 24 цагийн турш түүний хөдөлгөөн бүрийг хянах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.