БНСУ-д суугаа монголчуудад зориулж “Нэг цэг” сэтгүүл гаргав
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөрийн гэрээт иргэд болон Солонгост суугаа монголчуудад зориулан “Нэг цэг” сэтгүүл гаргалаа.
Сэтгүүлийг үнэгүй тарааж, хөдөлмөрийн гэрээт иргэддээ шуудангаар илгээх юм. Солонгост суугаа монголчууд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөө “Нэг цэг” гэхээр андахгүй мэднэ.
“Нэг цэг” сэтгүүл гаргахыг ажил хэрэг болгосон ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах “Цар тахлын энэ үед хөдөлмөрийн гэрээт иргэддээ албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор сэтгүүл гаргасаннь цагаа олсон, чухал шийдэл болсон”-ыг мэдэгджээ.
Сэтгүүлийн анхны дугаарт БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн энэ оны онцлох ажлууд, “Е-9 визээр оршин суугчийн гэр бүлийнхэн БНСУ-д зорчих боломж, гадаадад байхдаа улсынхаа нийгмийн даатгалд даатгуулах, БНСУ цар тахлын үед виз сунгахтай холбоотой хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлжээ.
Мөн хөдөлмөрийн гэрээт ажилчдын төлөөлөл Т.Мягмарбаярын “Анх Е-9 визээр ирж, цехийн дарга болж, гэр бүлээ авчраад сайхан байна” ярилцлагаболон хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө зэрэг буланд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт, сэрэмжлүүлэг, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллүүд нийтэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.