Японд дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийг түр зогсооно

Японд дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийг түр зогсооно

Японд шинэ жилийн баярын амралтын үеэр коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийг түр зогсооно гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ даваа гаргийн орой мэдэгдлээ. “Go To Travel” аяллын кампанит ажлыг 12 дугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 11 хүртэл зогсооно. Хөтөлбөрийг хэзээнээс эхлүүлэхийг нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд шийдвэрлэнэ” гэж С.Ёшихидэ Засгийн газрын коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн уулзалтын үеэр мэдэгджээ.

Японд өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо өнгөрсөн бямба гарагт 3000 давсан юм. Үүнийг зарим мэргэжилтэн халдварын “гурав дахь давлагаа” хэмээн тодорхойлжээ. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сүүлийн үед явуулсан санал асуулгаар С.Ёшихидэгийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин буурсан байна.

Сүүлийн долоо хэдэн долоо хоногт халдварын үзүүлэлт ихээхэн нэмэгдсэн Токио, Нагояд аяллын хөтөлбөрийг 12 дугаар сарын 28-наас өмнө зогсоох бөгөөд оршин суугчдаас нь хотоос гарахгүй байхыг хүсэж байгаа ажээ. Аялал жуулчлалын яамны төлөөлөгчийн мэдээлснээр, Засгийн газар аяллаа цуцалсантай холбоотой аливаа төлбөрийг хариуцах ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.