Герман улс 16-наас эхлэн хорио цээрийн дэглэмээ чангатгана

Герман улс 16-наас эхлэн хорио цээрийн дэглэмээ чангатгана

Пфайзер Бионтехийн шинэ коронавирусний эсрэг вакциныг баталгаажуулах ашиглах шийдвэрийг Европын эм бэлдмэлийн агентлагаас ирэх 29-ны өдөр гаргаж, үүний дараа улс орнуудад нийлүүлж вакцинжуулалт эхлэхийг Германы  канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр Америк, Германы компаниудын хамтран хөгжүүлсэн энэ вакцины чанар, аюулгүй байдалтай холбоотой асуултыг ХБНГУ-ын засгийн газарт биш Европын Холбооны холбогдох байгууллагад хаяглаж тавих хэрэгтэйг сануулсан байна.  

Ангела Меркель ХБНГУ-ын канцлер: энэ сарын 16-ны  өдрөөс  буюу лхагва гарагаас эхлэн хүнс,  өдөр тутмын хэрэгцээний бараа  бүтээгдэхүүнүүд худалдаалдгаас бусад  бүх дэлгүүрийг хаана. Мөн  шинэ жил, зул  сарын  баярт зориулсан бүх арга хэмжээг  цуцална. Гэхдээ зул  сарын  баярын  өдрүүдэд буюу  24-26-ны өдрүүдэд хорио цээрийн дэглэмийг бага зэрэг бууруулж гэр бүлийн  4 гишүүн, 14 хүртэлх насны хүүхдүүдээ тоо хязгаарлахгүйгээр гэртээ урихыг зөвшөөрнө.

Канцлер Меркель энэ үеэр Холбооны муж улсуудын удирдагчидтай хийсэн уулзалтын дараа өнгөрсөн 11-р сарын 2-ноос хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм хангалттай үр дүнд хүрэхгүй байгаагаас эрүүл мэндийн систем ачааллаа даахгүйд хүрснийг мэдэгдсэн юм. Тиймээс халдвар хамгааллын ирэх 16-аас эхлэн чангатгасан дэглэмийг шинэ оны  эхний сарын 10 хүртэл хэрэгжүүлэхийг зарлалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.