Путиний хэвлэлийн хурал пүрэв гарагт буюу өнөөдөр болно.

Путиний хэвлэлийн хурал пүрэв гарагт буюу өнөөдөр болно.

Жил бүр зохион байгуулагддаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн хурал пүрэв гарагт буюу өнөөдөр болно. Сэтгүүлчид энэ хурлыг хэвлэлийн их хурал хэмээн нэрлэж заншжээ. 
Хурал коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалтын улмаас харилцаа холбоо-видео хэлбэрээр явагдана. Үүнээс гадна шууд холбогдож, төрийн тэргүүн иргэдийн асуултад хариулах юм.

Энэ жилийн арга хэмжээ ямар онцлогтой болох талаар В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр В.Путин Ново-Огарево дахь ордондоо байж, сэтгүүлчдийн асуултад хариулна. Шууд холбогдох үеэр тавигдах асуултуудыг тусгай цахим хуудас, гар утасны хавстралтуудаас сонгон цуглуулах аж. Үүнд Бүх Оросын ардын фронтын сайн дурынхныг дайчилна.

Энэ жил иргэд ерөнхийлөгчид тавих асуултаа текст хэлбэрээр төдийгүй бичлэг хийх зэргээр мультимедиа хэлбэрээр явуулах боломжтой. Ерөнхийлөгчид тавих асуултуудыг арга хэмжээ явагдаж дуустал хүлээж авах аж. 

Хязгаарлалтын шинэ боломжууд

Холбооны хийгээд гадны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид Москва хот дахь Олон улсын худалдааны төвд цугларна. Бүс нутгийн сурвалжлагчид өнгөрсөн жилүүдэд арга хэмжээнд оролцохоор нийслэл хотыг зорин ирдэг байсан бол энэ удаад байгаа газраасаа ажиллах боломжтой аж. Ингэхийн тулд арга хэмжээг зохион байгуулагчид Тула, Санкт-Петербург, Ставрополь, Доод Новгород, Екатеринбург, Новосибирск, Владивосток хотуудад ажлын талбар бүтээжээ. Хэвлэлийн хуралд нийт 774 сэтгүүлч оролцохоос 237 нь Олон улсын худалдааны төвд байх аж.  

Хэвлэлийн хурлын үеэр “А4”-өөс илүү хэмжээтэй зурагт хуудас ашиглах нь гэрэл зурагчин, операторын ажилд саад болдог учир ийм зүйл ашиглахгүй байхыг төрийн тэргүүний хэвлэлийн албанаас хүсжээ.

Арга хэмжээг "Россия-1", "Россия-24", Первый канал, “НТВ”, "Мир" телевизүүдээс гадна "Маяк", "Вести ФМ", "Радио России" радиостанцууд шууд дамжуулах аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулж эхэллээ 2020-12-15

Дани улс өнөөдрөөс эхлэн хязгаарлалтаа чангатгана 2020-12-16

ОХУ-ын бүх бүс нутагт “Ковид-19”-ийн вакцинжуулалт эхэлжээ 2020-12-16

Хятад Австралийн нүүрснээс албан ёсоор татгалзлаа 2020-12-16

Цар тахлын үед аюулгүй ажиллах талаар ISO/PAS 45005 баримт бичгийг гаргажээ 2020-12-16

Путиний хэвлэлийн хурал пүрэв гарагт буюу өнөөдөр болно. 2020-12-17

Хятадын "Чанъэ-5" гараг хоорондын автомат станцын капсул хойд нутагт амжилттай газардлаа 2020-12-17

Их Британид нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна 2020-12-17

Дэлхий дахинд 585 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилжээ 2020-12-17

Энэтхэгийн иргэдийг вакцинжуулахын өмнө эсрэг биетийн шинжилгээ хийнэ 2020-12-17

Израилын Ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайд нар хамгийн түрүүнд шууд эфирээр вакцин хийлгэнэ 2020-12-17