Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган, шинээр барина

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган, шинээр барина

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай арьс ширний 31 дүгээр орон сууц, Баянзүрх дүүргийн 16-р хорооны сүүний 27 дугаар орон сууцны байруудыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Бүтээлч трейд” ХХК шалгарлаа.  Улмаар тус компанид  газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгов.  

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг холбогдох хууль, журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.  

 Хот байгуулалт хөгжлийн газар  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.