БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1062-оор нэмэгдэж нийт 47515-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 12 дугаар сарын 18-ны 00.00 цагийн байдлаар 1062-оор нэмэгдэж нийт 47515-д хүрэв. Шинээр илэрсэн 1062 тохиолдлын 26 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 33982 (+372) иргэн эдгэрсэн бол 645 (+11) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 3,589,795 (+50955) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3,431,662 (+38533) иргэний хариу сөрөг гарч 110,618 (+11360) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 12,888 (+679) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.