Хууль бусаар оршин суудаг гадаад иргэд онлайнаар нутаг буцах өргөдлөө гаргах боломжтой

Хууль бусаар оршин суудаг гадаад иргэд онлайнаар нутаг буцах өргөдлөө гаргах боломжтой

Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэд сайн дураараа буцах өргөдлөө бүртгүүлэх тохиолдолд онгоцны билет захиалаагүй байсан ч өргөдлийг хүлээж авна хэмээн хууль зүйн яамнаас мэдэгдлээ. Энэ сарын 16-наас эхлэн сайн дураар нутаг буцах өргөдлийг онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон бөгөөд заавал онгоцны билетээ захиалсан байх ёстой байжээ. 

Корона вирусны дархалт ихсэж, гадаад иргэд нутаг буцаж чадахгүйгээс гадна, нислэг хийгдэхгүй байгаа учир онгоцны билет захиалж амжаагүй иргэдийг ч бүртгэхээ мэдэгдлээ. Урьд нь Хууль бусаар оршин суудаг гадаад иргэд сайн дураар нутаг буцах өргөдөл гарахдаа нутаг буцах өдрөөс 3-15 хоногийн өмнө ойролцоох гадаад иргэдийн алба дээр биеэр очиж, учир шалтгаанаа бүртгүүлэн хурууны хээ өгч, хууль бус хэрэгт холбогдоогүй зэргээ шалгуулдаг байжээ.

Харин одоо онлайнаар бүртгэл хийх боломжтой болсон ба Hikorea сайтаар бүртгүүлж, бүртгүүлсэн бичгээ хэвлэн, нисэх өдрөө онгоцны буудал дээрх гадаад иргэдийн төвд гадаад паспорт, онгоцны билетны хуулбарын хамт бүртгүүлэн торгуулиа төлөхөд болох гэнэ.

Сайн дураар буцах өргөдөл гаргасан гадаад иргэдэд 30 хоногийн эрх олгох бөгөөд нислэг хийгдэж эхэлсэн даруй нутаг буцах ёстой аж. Хэрвээ зөвшөөрөл олгосон 30 хоногийн дотор нутаг буцаж чадаагүй тохиолдолд дахин сунгуулах боломжтой гэнэ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ 2022 оноос эхлэн нэг хүртлэх насны хүүхэд сард 300,000 воны тэтгэмж олгоно. 2020-12-16

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1078-аар нэмэгдэж нийт 45442-д хүрэв 2020-12-16

БНСУ-ын нийслэлд шинжилгээний 150 гаруй төв нээлээ 2020-12-16

БНСУ-ын гэрэлт дэнлүүний баярыг соёлын биет бус өвийн жагсаалтад оруулжээ. 2020-12-17

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1062-оор нэмэгдэж нийт 47515-д хүрэв. 2020-12-18

Хууль бусаар оршин суудаг гадаад иргэд онлайнаар нутаг буцах өргөдлөө гаргах боломжтой 2020-12-18

Сөүл, Гёнги мужид сэхээн амьдруулах тасгийн ор дуусжээ 2020-12-18

БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд хандан анхааруулга гаргалаа. 2020-12-18

Сөүл-Улаанбаатарын чиглэлд энэ сарын 25-нд үйлдэх байсан нислэгийг хойшлууллаа 2020-12-18

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1029-р нэмэгдэж нийт 48.570-д хүрэв. 2020-12-19

БНАСАУ-ын Засгийн газар ОХУ-аас "Спутник V" вакциныг худалдаж авчээ. 2020-12-20