ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2020 оны 12 дугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 6. Адъяа гараг. Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.

Барилдлага: Түлэх  

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Уул

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.