“Хамгаалалтын хувцас хэрэгсэлд 6,5 тэрбум төгрөгийг нэмж баталлаа”

“Хамгаалалтын хувцас хэрэгсэлд 6,5 тэрбум төгрөгийг нэмж баталлаа”

Эмнэлэгийн байгууллагын эмч, мэрэгжилтнүүдэд зориулсан хамгаалалтын хувцасны төсөв санхүүжилтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Өмнө нь хамгаалалтын хувцас хэрэгсэлд 4,2 тэрбумыг баталсан бол энэ удаад 6,5 тэрбум төгрөгийг нэмж баталлаа гэж Засгийн газрын Олон нийт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. "Бид эдийн засгийн хувьд дэлхийн бусад орнуудтай адил хүнд байгаа ч хүний амь нас түүнээс ч үнэтэй учир шаардлагатай төсөв санхүүжилтийг гаргах нь зөв гэж Ерөнхий сайд төдийгүй бусад гишүүд дэмжлээ" гэсэн юм.

БНСУ-ын Сөүл хотоос тус хэрэгслүүдийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийн авна гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.