Нийтийн тээвэр өглөө, оройд иргэдэд үйлчлэхээр боллоо
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зарим шийдвэр гаргасан. Цагаан сарын баярын өдрүүдэд буюу битүүний өдрөөс шинийн гуравныг дуустал нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг сунгаж, энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан юм.
Гэвч ажлын өдөр иргэд хэрхэн ажилдаа явах вэ гэсэн шүүмжлэл гарсны эцэст Улсын онцгой комисс шийдвэрээ өөрчиллөө. Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үеүдэд үйлчлэхээр болов. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй. Энэхүү нийтийн тээврийн хязгаарлалт Даваа гаригийн 08.00 цагт дуусах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.