БНСУ-аас Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гуйвуулга хийдэг боллоо

БНСУ-аас Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гуйвуулга хийдэг боллоо

Төрийн банк нь иргэд, харилцагчиддаа  банкны үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажилладаг бөгөөд энэхүү ажлын хүрээнд Төрийн банк нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд, харилцагч та бүхэндээ ойртож ажиллах зорилгоор БНСУ-д Төлөөлөгчийн газрыг ажиллуулж байгаа билээ.

Мөн Төрийн банкнаас БНСУ-д ажиллаж, амьдарч буй 48185 монголчууддаа зориулж Солонгосоос Монгол руу илгээх мөнгөн гуйвуулгыг 5 дахин бага шимтгэлтэйгээр илгээх боломж олгосноо зарлалаа.

Өөрөөр хэлбэл, тус банкны мөнгөн гуйвуулгын шимтгэл 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал 5000 воноос 1000 вон болон хямдарсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.