БНСУ ирэх долоо хоногт эхлэх цэргийн татлагыг түр хойшлуулахаар болжээ.

БНСУ ирэх долоо хоногт эхлэх цэргийн татлагыг түр хойшлуулахаар болжээ.

БНСУ өнөөдөр /2020.02.21/ шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа Дэгү, Чондо хотыг “Онцгой анхаарлын бүс”-ээр зарлалаа. Эл хотуудад ирэх долоо хоногт эхлэх цэргийн татлагыг түр хойшлуулахаар болжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Сэ Гюний мэдээлснээр, тус улсын Засгийн газар онцгой арга хэмжээ авч, бүх нөөцөө дайчлан ажиллахаар болжээ. Халдварын тохиолдлууд гол төлөв Дэгү хот болон зэргэлдээх Умард Кёнсан мужид бүртгэгдээд байна. Мөн Сөүл хотод хэд хэдэн тохиолдол гарчээ.

БНСУ-д халдвар авсан анхны хүн нь Дэгү хотын оршин суугч, 61 настай эмэгтэй байсан аж. Тэрбээр халдвар авсныхаа дараа нийтийн тээврээр зорчиж, хоёр ч удаа 1000 гаруй хүн цугласан сүмд очжээ. Өдгөө түүнийг тусгаарлан, эмчилгээ хийж байна.

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд Сөүл хот хотын төвийн Seoul plaza, Cheonggye plaza, Gwanghwamun plaza төвд болох олон нийтийн арга хэмжээг хориглож, Шинчонжи сүмийг хаахаар болжээ.

Сөүлийн хотын захирагч Пак Вон Сүүний мэдэгдсэнээр, энэхүү шийдвэрийг зөрчсөн тохиолдолд гурван сая вонын торгууль ногдуулах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.