Солонгост байх хугацааг 50 хүртэл хоногоор сунгалаа

Солонгост байх хугацааг 50 хүртэл хоногоор сунгалаа

БНСУ-ын Хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яам, Далайн асуудал хариуцсан яам зөвшилцөж, хугацаа нь дуусаж буй E9, E10 визтэй гэрээт ажилтны Солонгост байх хугацааг 50 хүртэл хоногоор сунгахаар боллоо. COVID-19 халдварын улмаас Солонгост ирэх гадаад ажилчдын тоо буурч, жижиг, дунд үйлдвэр, загасчлалын аж үйлдвэр зэрэг газруудад ажиллах хүчний хомсдол үүсээд байна. Тус улсын Хөдөлмөрийн яамнаас 4 жил 10 сарын хугацаа нь дуусч нутаг буцаж буй гэрээт ажилтныг дахин Солонгост ирж ажиллах боломж олгохоор болсноо мэдэгдлээ.

Хөдөлмөрийн яам нь Е-9 статустай гадаадын иргэдийг, Далайн асуудал, загасчлалын яам нь E10 визтэй иргэдийг сонгон Хууль зүйн яаманд мэдүүлснээр дахин ирэх боломж нь бүрдэх аж. Цаашдаа визээ сунгуулах гэж буй гадаад оюутнууд заавал цагаачлалын албанд ирэхгүйгээр сунгуулах боломжийг бүрдүүлнэ хэмээлээ.

Та бүхэн цагаачлалын албатай холбогдож нарийн мэдээллийг авахыг хүсвэл 1345 дугаарт залган #7 дарж монгол ажилтнаас мэдээлэл аваарай. 

МҮОНРТ-ийн БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ 2020-02-22

БНСУ-аас Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гуйвуулга хийдэг боллоо 2020-02-22

БНСУ-аас ирсэн 6 оюутны шинжилгээ халдваргүй гарчээ 2020-02-22

ЭМЯ: ХАЛДВАР АВСАН НЭГ ХҮН 384 ХҮНД ТАРААХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ АНХААРЛАА БҮҮ СУЛРУУЛ 2020-02-22

БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргав 2020-02-22

Солонгост байх хугацааг 50 хүртэл хоногоор сунгалаа 2020-02-22

БНСУ-д нэг хоногт 229 тохиолдож нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 433-т хүрлээ 2020-02-22

БНСУ-ын Ерөнхий сайд: Бид коронаг ялах болно, манай эрүүл мэндийн систем дэлхийд тэргүүлдэг 2020-02-23

Солонгос улсад Covid-19-ийн тохиолдлоор 3 дахь хүн амь насаа алдлаа 2020-02-23

БНСУ-д халдвар авсан хүний тоо 556-д хүрч, дөрөв нь нас барлаа 2020-02-23

БНСУ-д нэг өдрийн дотор шинэ төрлийн коронавирусний халдварын 123 шинэ тохиолдол илэрчээ. 2020-02-23