Коронавирусний шинэ төрөл хүүхдэд илүү аюултай
Коронавирусний шинэ төрөл өмнөх хувилбарыг бодвол хүүхдүүдэд илүү халдварлах аюултай гэж Их Британийн Засгийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Лондонгийн эзэн хааны коллежийн профессор Нил Фергюсон үзэж байна.
Тэрбээр коронавирусний энэ төрлийн талаар эрдэмтдэд илүү их мэдээлэл шаардлагатай байна гээд энэ нь хүүхдүүдийг илүү халдварлуулах чадвартайг илтгэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа тухай онцолжээ.
Эрдэмтэд шинэ мутацийг судалж байгаа бөгөөд вирусний энэ хувилбарын халдварлах чадвар өмнөх хувилбарыг бодвол дор хаяж 50 хувиар илүү буйг тогтоожээ.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок энэ сарын 14-нд Английн зүүн өмнөд бүсэд коронавирусний шинэ төрөл илэрсэн тухай зарласан билээ. Энэ төрлийг VUI-202012/01 гэж нэрлээд байна. Түүний хэлснээр, илрэхээсээ өмнөх энэ төрөл хэдэн долоо хоногийн турш тархжээ. Их Британид хэрэглэж буй вакцин энэ төрөлд үйлчилнэ гэж эрдэмтэд үзэж байн
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.