“Toyota” компани Их Британи, Франц дахь үйлдвэрүүдээ түр зогсоохоор болжээ

“Toyota” компани Их Британи, Франц дахь үйлдвэрүүдээ түр зогсоохоор болжээ

Японы автомашины үйлдвэрлэгч “Toyota Motor” компани мутацид орсон коронавирусний шинэ хувилбар  тархсантай холбогдуулан Их Британи дахь хоёр, Франц дахь нэг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Их Британи дахь “Toyota” компанийн хөдөлгүүрийн үйлдвэрийг 12 дугаар сарын 22-нд, харин угсрах үйлдвэрийг 12 дугаар сарын 23-нд зогсоохоор болсон байна. Францад 12 дугаар сарын 22-ноос эхлэн дугуйн үйлдвэр ажиллахаа болино. Үйлдвэрүүдийн ажилтнуудад энэ сарын 24-нөөс эхлэх Зул сарын баярын амралтыг хугацаанаас өмнө олгохоор болсон байна.

Эцсийн бүтээгдэхүүнийг илгээх, эд анги, угсралтын нийлүүлэлт тээврийн асуудлаас болж саатаж байгаагийн улмаас үйлдвэрүүдийг зогсоохоор болжээ. Тухайлбал, Ла-Маншийн хоолой доогуурх галт тэрэг, автомашины хөдөлгөөнийг зогсоосон нь  үйлдвэрийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.