Япон өнөөдрөөс Өмнөд Африкаас зорчигчдыг хүлээн авахгүй
Өмнөд Африкт коронавирусний халдварын шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан тус улсаас ирэх зорчигчдод тавих шаардлагаа чангатгах шийдвэрийг Японы Засгийн газар гаргажээ. Япон өнөөдрөөс Өмнөд Африкаас зорчигчдыг хүлээн авахгүй боловч Японы иргэд, Японд оршин суух эрхтэй гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрнө. Гэвч тэдэнд 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага тавих ажээ.
Өмнөд Африкаас ирэх Японы иргэд 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бичиг баримтаа авчрах шаардлагатай бол Японд оршин суух эрхтэй гадаадын иргэдэд ийм шаардлагыг хэдийн тавьж эхэлсэн юм. Мөн Их Британид коронавирусний өөр шинэ хувилбар тархсантай холбогдуулан тус улсаас Японд ирэх хүмүүс ч мөн дээрхтэй ижил шаардлагуудыг биелүүлэх ёстой.
Их Британиас ирсэн таван хүнээс шинэ хувилбар илэрснийг Японы эрх баригчид баасан гарагт албан ёсоор мэдээлсэн юм. Тэд энэ сарын 18-21-нд Японд ирсэн байжээ. Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Их Британиас ирсэн хүмүүст нисэх буудалд шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан тул зочид буудлуудад тусгаарлаад байжээ. Иймээс шинэ хувилбарыг Японд тархаагүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.