АНУ-ын Өмнөд Каролина муж улсын захирагч коронавирусээр халдварлажээ
АНУ-ын Өмнөд Каролина муж улсын захирагч Хенри Макмастерын коронавирусний шинжилгээ эерэг гарсныг түүний ажлын албанаас мэдээлжээ. Х.Макмастер эхнэр Пеггигээс нь халдвар илэрсэн тул өнгөрсөн баасан гаргаас өөрийгөө тусгаарлаад байжээ. Захирагчид халдварын хөнгөн шинж тэмдгүүд илэрсэн бол эхнэрт нь шинж тэмдэг илрээгүй байна. “Зул сарын баярын амралтын үеэр анхаарал болгоомжоо улам нэмэгдүүлэхийг эхнэр бид хоёрын зүгээс та бүхэнд уриалж байна” гэж Х.Макмастер мэдэгджээ. Мөн вирус маш амархан дамжиж байгааг онцлон хэлжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.