БНХАУ зарим нэр төрлийн барааны импортын татварыг бууруулна

БНХАУ зарим нэр төрлийн барааны импортын татварыг бууруулна

БНХАУ-ын Засгийн газар он гарсны дараа 883 нэр төрлийн барааны импортын татварыг бууруулахаар болжээ. "2021 оны 1 нэгдүгээр сарын 1-нээс зарим барааны импортын татварт тохируулга хийнэ" гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гаалийн тарифын хорооноос лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Татварыг нь бууруулах бараануудын жагсаалтад газрын ховор металл, эм, эмийн түүхий эд, мод боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хувцас, автомашин, нисэх онгоцны хөдөлгүүрийн эд анги болон бусад төрлийн бараа багтжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.