Япон гадаадын иргэдэд виз олгохоо түр зогсоожээ

Япон гадаадын иргэдэд виз олгохоо түр зогсоожээ

Япон улсад 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагийн байдлаар нэг өдөрт халдвар илэрсэн тоо хамгийн их буюу 3873-т хүрсэн байна. Их Британи улсад илрээд буй коронавирусний шинэ хувилбар Япон улсад илэрч, одоогийн байдлаар 8 хүн халдвар авсан нь илэрчээ.

Иймд яаралтай арга хэмжээ авах зорилгоор тус улсын Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл бүх улсаас ирэх зорчигчдыг оршин суух эрхтэй, эрхгүй үл харгалзан хилийн хориг тавих  шийдвэр гаргалаа.Үүнд Монгол Улс ч хамаарч байна.

Их Британийн эрдэмтдийн мэдээлж буйгаар энэ вирус нь өмнөх төрөлтэй харьцуулахад хурдацтай тархах чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх арга нь өмнөх төрөлтэй ижил гараа ариутгаж, маск зүйх, зай барих гэх мэт аргууд үр дүнтэй хэмээн үзэж байгаа юм гэж МИАТ ТӨХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Герман, Унгар, Словак иргэдээ вакцинжуулж эхэлжээ 2020-12-27

Абэ Шинзо худал тайлбар хийсэндээ гүнээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна. 2020-12-27

Франц: Цар тахалтай тэмцэхэд хүчин зүтгэсэн гадаадын иргэдэд иргэншил олгоно 2020-12-27

Хятадын жижиглэнгийн цахим худалдаа 10 их наяд юаниас давж 24,6 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. 2020-12-27

Дэлхийн дахинд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 80 саяыг давжээ. 2020-12-27

Япон гадаадын иргэдэд виз олгохоо түр зогсоожээ 2020-12-28

Хятад улс цагаан сарын баяраас өмнө 50 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. 2020-12-28

Өмнөд Африкт халдвар авсан хүний тоо нэг сая давлаа 2020-12-28

Коронавирусний шинэ хувилбар Швейцарт илэрчээ 2020-12-28

"Спутник V" вакциныг 60-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ 2020-12-28

Израилд ням гаргийн байдлаар 400 мянга гаруй хүн халдвар авч, 3222 хүн нас баржээ. 2020-12-28