Өмнөд Африкт халдвар авсан хүний тоо нэг сая давлаа

Өмнөд Африкт халдвар авсан хүний тоо нэг сая давлаа

Өмнөд Африкт “COVID-19”-өөр халдварласан хүний тоо нэг сая давснаар халдварын ийм тохиолдол бүртгэгдсэн Африкийн анхны орон боллоо. Өмнөд Африкийн эрх баригчид улс орондоо коронавирусний шинэ, хурдан халдварладаг хувилбар тархсан талаар хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн юм.

Ерөнхийлөгч Сириль Рамафоса коронавирусний шинэ хувилбарыг нэмж тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү хатуу хязгаарлалтуудыг танилцуулах төлөвтэй байна. Өмнөд Африкт халдварын анхны тохиолдол гуравдугаар сард бүртгэгдсэнээс хойш 1 004 413 хүн халдвар авч, 26735 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Звели Мхизе ням гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт өдөрт дунджаар халдварын 11700 тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 39 хувиар өсжээ. Мөн лхагва гаргаас баасан гарагт 14 мянгаас дээш тохиолдол өдөрт бүртгэгдсэн байна. “COVID-19” халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж байгааг “501.V2” хувилбартай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Уг хувилбарыг Зүүн Кейп мужийн судлаачид анх илрүүлсэн бөгөөд түүнээс хойш бусад бүс нутагт хурдацтай тархжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Франц: Цар тахалтай тэмцэхэд хүчин зүтгэсэн гадаадын иргэдэд иргэншил олгоно 2020-12-27

Хятадын жижиглэнгийн цахим худалдаа 10 их наяд юаниас давж 24,6 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. 2020-12-27

Дэлхийн дахинд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 80 саяыг давжээ. 2020-12-27

Япон гадаадын иргэдэд виз олгохоо түр зогсоожээ 2020-12-28

Хятад улс цагаан сарын баяраас өмнө 50 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. 2020-12-28

Өмнөд Африкт халдвар авсан хүний тоо нэг сая давлаа 2020-12-28

Коронавирусний шинэ хувилбар Швейцарт илэрчээ 2020-12-28

"Спутник V" вакциныг 60-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ 2020-12-28

Израилд ням гаргийн байдлаар 400 мянга гаруй хүн халдвар авч, 3222 хүн нас баржээ. 2020-12-28

Канадад коронавирусний шинэ төрлөөр халдварласан тохиолдлууд бүртгэгджээ. 2020-12-28

Буриадад халдварын тохиолдол 194-өөр нэмэгдэв 2020-12-28