БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 808-аар нэмэгдэж нийт 57680-д хүрэв

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 12 дугаар сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 808-аар нэмэгдэж нийт 57680-д хүрэв. Шинээр илэрсэн 808 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 39268 (+228) иргэн эдгэрсэн бол 819 (+11) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 4,038,307 (+31895) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3,810,749 (+28185) иргэний хариу сөрөг гарч 169,878 (+2902) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 17,593 (+569) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.