БНСУ-д шинэ хувилбараар халдварласан байж болзошгүй тохиолдлыг шинжилж байна

БНСУ-д шинэ хувилбараар халдварласан байж болзошгүй тохиолдлыг шинжилж байна

БНСУ-д Их Британиас ирснийхээ дараа нас барсан иргэний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан түүнийг коронавирусний шинэ хувилбараар халдварласан байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна гэж БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээллээ.

БНСУ-ын 80 гаруй настай иргэн 12 дугаар сарын 13-нд Их Британиас ирснийхээ дараа Гоян хот дахь гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан бөгөөд бямба гаргийн өглөө зүрхний шигдээсний улмаас эмнэлэгт нас баржээ. Түүнд хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд уг эрэгтэйг Их Британид хурдацтай тархаж буй шинэ хувилбараар халдварласан байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. БНСУ-д одоогоор хувьссан вирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нас барсан эрэгтэй коронавирусний шинэ хувилбараар халдварласан байсан эсэх нь ирэх долоо хоногийн эхээр тодорхой болох төлөвтэй байна.

Мөн өндөр настай эрэгтэйн гэр бүлийн хоёр гишүүнээс халдвар илэрсэн бол эхнэрийнх нь шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж. Эдгээр гурван хүн мөн Их Британиас ирсэн тул тэдгээрийн сорьцыг вирусний хувилбарыг тогтоохоор шинжилнэ.

Их Британид илүү хурдан халдварладаг “COVID-19”-ийн шинэ хувилбар тархсантай холбогдуулан БНСУ тус улсаас ирэх бүх нислэгийг 12 дугаар сарын 23-31 хүртэл түр зогсоогоод байгаа юм. Хувьссан вирус нь Их Британид илэрсэн бусад хувилбараас 50-70 хувиар хурдан халдварладаг гэдгийг тус улсын мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар тогтоогоод байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл жижиг бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл санал болгоно 2020-12-23

БНСУ дахь Нийгмийн даатгалын тасаг 3,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2020-12-26

Өмнөд Солонгос улс цэргийн сургуулилалтаа Такэшима арлын ойролцоо хийжээ. 2020-12-26

БНАСАУ-ын удирдагч энэ онд хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ 2020-12-26

БНСУ “COVID-19”-ийн вакцин, эмчилгээнд зөвшөөрөл олгох хугацаагаа богиносгоно 2020-12-27

БНСУ-д шинэ хувилбараар халдварласан байж болзошгүй тохиолдлыг шинжилж байна 2020-12-27

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 808-аар нэмэгдэж нийт 57680-д хүрэв 2020-12-28

БНСУ-д коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол илэрчээ 2020-12-28

Хүргэлтийн хоолны апплекэйшн ашигласан тохиолдолд 10.000 вон буцааж олгохоор болжээ 2020-12-29

БНСУ ДАХЬ ХНХҮТ 2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ТОДРУУЛЛАА. 2020-12-31

БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2020 ОНЫ ОНЦЛОХ АЖЛЫН ТОЙМ 2020-12-31