Ухань хотод тодорхой бүлгийн оршин суугчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлжээ

Өнгөрсөн онд “COVID-19”-н халдварт өвчний анхны тохиолдлууд бүртгэгдсэн Ухань хотод тодорхой бүлгийн оршин суугчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлжээ.
“Ухань хотод яаралтай вакцинжуулалтыг 12 дугаар сарын 24-нөөс эхлүүлж байна. Вакцинжуулалтын кампанит ажлыг хотын 15 дүүргийн 48 эмнэлэгт зохион байгуулж, 18-59 насны тодорхой бүлгийн хүмүүсийг хамруулна. Эхний болон хоёр дахь тун хоорондын хугацаа дөрвөн долоо хоног” хэмээн Ухань хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Хэ Жэньюй мэдэгджээ.
Аравдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 27-ны хугацаанд Ухань хотод халдварын зөөвөрлөгдөн ирсэн нийт 47 тохиолдол бүртгэгдсэнээс 33 нь шинж тэмдэггүй байжээ. Хятад улс өнгөрсөн 7 дугаар сард яаралтай вакцинжуулалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, хөтөлбөрийн хүрээнд “Sinopharm” болон “Sinovac” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.