Японд коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Африкт илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлэв. Токио хотоос холгүй оршдог "Нарита" нисэх буудалд энэ сарын 19-нд Өмнөд Африкаас ирсэн 30 гаруй насны эмэгтэйгээс халдвар илэрчээ.
Мөн өнөөдрийн байдлаар Японд Их Британид анх илэрсэн шинэ хувилбараар халдварласан зургаан тохиолдол бүртгэгдээд байна. Хувьссан вирус өсвөр насныхаас 40-өөд насны хүмүүст илэрсэн бөгөөд тэд энэ сарын 1-24-нд Их Британиас иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.