Израилд 75 настай оршин суугч вакцин хийлгэснийхээ дараа нас баржээ

Израилд 75 настай оршин суугч вакцин хийлгэснийхээ дараа нас баржээ

Израилийн 75 настай оршин суугч “Pfizer” компанийн коронавирусний вакциныг хийлгэснийхээ дараа нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Хорт хавдар тусаж, өмнө нь хэд хэдэн удаа зүрхний шигдээс өвчнөөр шаналж байсан Израилийн 75 настай оршин суугч даваа гаргийн өглөө коронавирусний вакцин хийлгэжээ. Тэрбээр вакцин хийлгэснээс хойш удалгүй гэртээ нас баржээ. Эхний шалгалтаар түүний нас барсан шалтгаан болон вакцин хоорондын холбоо хамаарал илрээгүй учир вакцинжуулалтын ажил Израилд үргэлжилсээр байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Үүнтэй холбогдуулан вакцин хийлгэсэн хүний нас барсан шалтгааны олж тогтоох комисс байгуулахыг Эрүүл мэндийн яам үүрэг болгосон байна. 

Израилд коронавирусний вакцинжуулалтад хамруулах кампанит ажил 12 дугаар сарын 20-нд эхэлж, эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насныхан болон эрсдэлт бүлэгт багтаж буй хүмүүсийг дархлаажуулах юм. Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяаху вакцин хийлгэсэн эхний хүн болсон. Тэрбээр 12 дугаар сарын 19-нд вакцин хийлгэжээ. Даваа гаргийн байдлаар Израилийн 379 мянга гаруй иргэн “Pfizer” компанийн вакцины эхний тунг хийлгэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Канадад коронавирусний шинэ төрлөөр халдварласан тохиолдлууд бүртгэгджээ. 2020-12-28

Буриадад халдварын тохиолдол 194-өөр нэмэгдэв 2020-12-28

АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо ням гарагт 19 сая давлаа 2020-12-28

Японд шинэ жилийн баяраар цас их хэмжээгээр орно 2020-12-28

Ухань хотод тодорхой бүлгийн оршин суугчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлжээ 2020-12-29

Израилд 75 настай оршин суугч вакцин хийлгэснийхээ дараа нас баржээ 2020-12-29

Муки Саги Оны шилдэг ИППОН ялалтын эзэн боллоо 2020-12-29

Нидерландад 11 хүнээс коронавирусний шинэ төрөл илэрсэн 2020-12-29

Японд коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ 2020-12-29

АНУ-д Их Британид илэрсэн хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ 2020-12-30

ОХУ, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрснийг дахин нотлов 2020-12-30