Манай улсад он солигдох мөчид 235 хүүхэд мэндэлжээ

Манай улсад он солигдох мөчид 235 хүүхэд мэндэлжээ

 Монгол Улсад он солигдох мөч буюу 2020 оны 12 дугаар сарын 31-нд нийт 235 хүүхэд мэндэлжээ.

Тэдгээр хүүхдүүдийн 124 нь охин, 111 нь хүү байгаа бөгөөд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал төрөлт харьцангүй өндөр үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, 2019 он гарах үед улсын хэмжээнд 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ.

Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч Г.Буян-Оршихын мэдээлснээр, тус амаржих газарт он солигдох мөч буюу 2020 оны 12 дугаар сарын 31-нд нийт 35 эх амаржсаны 23 нь охин, 12 нь хүү байна. Тус амаржих газарт өдөрдөө 20-35 эх амарждаг бөгөөд 2020 онд нийт 11 307 хүүхэд төржээ.

Ташрамд дурдахад, НҮБ-ын хүн амын сангийн судалгаагаар дэлхий дахинд шинэ он солигдох мөчид нийт 371 мянган хүүхэд мэндэлжээ. Хамгийн их хүүхэд төрсөн улс орныг жагсаавал, Энэтхэгт 60 мянга, Хятадад 35 мянга, Нигерид 21 мянга, Индонезид 12 мянга, Америкт 10 мянган хүүхэд мэндэлсэн байна. Тус сангийн судалгааны мэргэжилтнүүд хөл хорио тогтоосонтой холбоотой энэ жил өнгөрсөн үеийнхээс их хүүхэд мэндэлсэн байгааг онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.