БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 1020-оор нэмэгдэж нийт 64264-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 01 дүгээр сарын 04-ний 00.00 цагийн байдлаар 1020-оор нэмэгдэж нийт 64264-д хүрэв. Шинээр илэрсэн 1020 тохиолдлын 35 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 45240 (+733) иргэн эдгэрсэн бол 981 (+19) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 4,376,608 (+35770) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 4,121,612 (+30490) иргэний хариу сөрөг гарч 190,732 (+4260) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 18,043 (+268) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.