БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа

БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа

БНСУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 1000 давлаа гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлэв. БНСУ-д цар тахлын гурав дахь давлагааны улмаас өнгөрсөн сард халдвараар нас барагсдын тоо олноор нэмэгджээ. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо 28-аар нэмэгдсэнээр 1007-д хүрсэн байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, “COVID-19”-өөр нас барсан тохиолдлуудын 295 нь Сөүл хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид, 204 нь Сөүлд, 203 нь Дэжон хотод бүртгэгджээ. БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо өнгөрсөн 12 дугаар сарын 15-наас хоёр оронтой тоогоор нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн мягмар гарагт хамгийн олон буюу 40 хүн нас барсан байна.

Мөн нас барсан хүмүүсийн дийлэнх нь 70-аас дээш насны, асрамжийн газар, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс байжээ.

“COVID-19”-ийн улмаас нас барсан анхны тохиолдол өнгөрсөн оны хоёрдугаар сард бүртгэгдсэн БНСУ-д халдвар авсан өвчтөнүүдийн нас баралтын дундаж түвшин 1.55 хувь байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 1020-оор нэмэгдэж нийт 64264-д хүрэв. 2021-01-04

“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулна 2021-01-04

БНСУ-ын байгальд ээлтэй автомашины экспорт ихээхэн өсжээ 2021-01-04

БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг олон нийтэд уриалжээ 2021-01-04

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 715-аар нэмэгдэж нийт 64979-д хүрэв. 2021-01-05

БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа 2021-01-05

“Hyundai” устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины эд ангийн анхны үйлдвэрээ БНХАУ-д байгуулна 2021-01-05

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 840-өөр нэмэгдэж нийт 65818-д хүрэв. 2021-01-06

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ 2021-01-06

БНСУ Иранд саатуулагдсан тээвэрлэгч онгоц, хөлгийн багийнхныг суллуулахаар ажиллаж байна 2021-01-06

БНСУ энэ сарын 8-наас коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийг хил нэвтрүүлнэ 2021-01-06