БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг олон нийтэд уриалжээ
БНАСАУ-ын шинэ оны эн тэргүүний зорилт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ чангатган бэхжүүлэх юм гэж тус улсын “Rodong Sinmun” сонинд өнөөдөр мэдээлжээ. БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын найм дахь удаагийн конгресс нэгдүгээр сарын эхээр болох бөгөөд төлөөлөгчид нийслэл Пёньян хотод цуглаж эхэлсэн гэж “Rodong Sinmun” өмнө нь мэдээлсэн байна.
Улс орон намын конгресст бэлдэж буй энэ цаг үед олон нийт эрүүл мэндийн хямралын эсрэг хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй сонины мэдээнд тэмдэглэжээ. БНАСАУ-ын Засгийн газар улс орондоо “COVID-19”-өөр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.